8o
Улаанбаатар хот
mobile menu

Татвараа төлөөрэй

2017-05-27 15:30:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

 

Татварын хэлтэс

Харилцах утас

Цахим хаяг

Багануур

7021-3343

baganuur@mta.gov.mn

Багахангай

7049-1189

bagakhangai@mta.gov

Баянгол

7000-1288

bayangol@mta.gov.mn

Баянзүрх

1145-1288

bayanzurkh@mta.gov.mn

Налайх

7023-2383

nalaikh@mta.gov.mn

Сонгинохайрхан

7018-1288

songino@mta.gov.mn

Сүхбаатар

7011-2092

sukhbaatar@mta.gov.mn

Хан-Уул

7011-1288

khan_uul@mta.gov.mn

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/ 75 дугаар зүйл.

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага 75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл