8o
Улаанбаатар хот
mobile menu

Миеэгомбын ЭНХБОЛДЫН хэлсэн онцлох ишлэл

2017-05-27 14:02:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Миеэгомбын ЭНХБОЛДЫН хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

-Авилгын барьцааг ард түмэн төлдөг. Авилгын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм.  Энэ тэмцэлд ялагдаж болохгүй. 

-МАН ард түмний нам учраас ард түмэн юу гэж үзнэ, шийднэ, тэрийг л биелүүлнэ. 

-Улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан, одоо сонсож сурах цаг нь болсон.

-Нэгдүгээрт, би ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ,  хоёрдугаарт  ХЯМРАЛЫГ ЯЛАХЫН ТӨЛӨӨ, гуравдугаарт ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ.

-Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. 

-25жилийн туршид ард түмнээс   сонгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдэлрүү халдаж, ажиллаж болоод ирсэн засгийн газрыг хэт үгүйсгэж, нэг амиар дайрах замаар үндсэн хуулийг өөрчлөхийг би хувьдаа дэмжихгүй.

-Нийгмийн захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэх нь МАН-ынхан, тэр дундаа намын даргын үүрэг учраас миний хувийн улс төрийн карьер, амбийц бол ёстой зуудугаар асуудал. 

О.Сараа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Z
Enhboldiig demjihguiee
2017/05/29 82.145.217.148
Bat
itgesen shig itgenee turiin terguunee 8ar angi tugssun eswel xuuramch diplomtnoor tawij tarxia ugaalgamaargui baina
2017/05/27 139.59.3.30
Хангай
МАН- энэ том намаас гарж ирж байгаа хойно хэний ч хийгээгүй ажлыг хийж дуусгаарай. Түүчээлэх хэрэгэтй шүү
2017/05/27 69.31.101.3
ЗОЧИН Д
Олон удаа оргож босгоод байдаг хүмүүсийг бодвол хэлэх үг, дадал мэдлэг чадвартай хүн гэж үнэлдэг дэмжинэ
2017/05/27 46.101.138.168
Yalalt
Mongolchuud bid negen zorilgiin tuluu zoriglon hudulwuus ev eyee hicheej medeh chadahgui zuil ugui buguud yund ch hurj chadah ard tumen
2017/05/27 188.226.148.232