8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаадугаар сарын 1-нд ХААГДАХ ЗАМУУД

2017-05-28 10:30:00

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил  2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3,000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

ХААГДАХ ЗАМУУД:

Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл