8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцэд хамгийн муугаар нөлөөлдөг олон нийтийн сүлжээг нэрлэжээ

2017-05-28 11:00:00

Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн сэтгэцэд хамгийн сөргөөр нөлөөлдөг олон нийтийн сүлжээ бол “Инстаграмм” гэж тодорхойлсон байна.

Нийгмийн эрүүл мэндийн төлөө Хатан хааны нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн явуулсан уг судалгаанд 14-24 насны 1500 гаруй хэрэглэгчид хамрагдсан аж. Ингээд судалгааны эцсийн үр дүнг нэгтгээд үзэхэд, “Инстаграмм” залуу хэрэглэгчдийн гадаад төрх болон тэдний нойрны үргэлжлэх хугацаа,чанарт хамгийн муугаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Фото зураг нийтлэхэд зориулагдсан энэхүү апп-ыг ашиглах явдал зарим залууст хэт их сэтгэл зовинол, депресс, ганцаардал, айдсыг төрүүлдэг аж. Иймэрхүү сөрөг хандлагыг мөн "Снэпчат", "Твиттер", "Фейсбүүк" зохих хэмжээгээр үүсгэдэг бөгөөд хамгийн их эерэг хандлагатай олон нийтийн сүлжээгээр Youtube тооцогдсон аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл