Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
Малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно. Зохион байгуулагч: БСШУСЯ Дэлхийн Банк Хүүхдийг Ивээх Сан
Эрүүл мэндийн яамны А зааланд
09:30 цагт: "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинарыг зохион байгуулна. Сургалтанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно.
Монгол Ньюс Мэдээллийн төвд
11:00 цагт: Ботаникийн эцэст байрлах шатсан “Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ХЕПСИНАТ-ЛП ЭМИЙН ЭХНИЙ КУРСЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХ талаар Хаппи Веритас" оношилгооны төв хэвлэлийн хурал зохион байгуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.
“Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн хурал хийнэ
2017-05-29 08:25:04