8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-05-29 10:15:02

ХОНЬ

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй.

ҮХЭР

Бусдад хууртагдах, арга мэхэнд унахаас сэрэмжлээрэй. Таны удирдлагад ажилладаг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл гарч болзошгүй. Тэдний тэмцэл таны зорилгод саад учруулахгүй ч тоолгүй орхиж болохгүй. Таны нууц задарснаас таагүй байдалд орж магадгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Эрүүл мэнддээ анхаараарай.

ХАМТАТГАХ

Уйтгартай, нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал таагүй байна. Хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй.

МЭЛХИЙ

Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

АРСЛАН

Гэр бүлийн амьдралд зөрчил үүснэ. Аливаа маргаан зөрчилд үргэлж хоёр талтай байдгийг санах хэрэгтэй. Ажлын стресс, ядаргаа таны эрч хүчийг сааруулна. Бизнесийн түншүүдтэйгээ санал зөрөлдсөнөөс ажил зогсох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хангалттай унтаж амрахыг хичээ. Таны санхүүгийн нөхцөл байдал долоо хоногийн сүүлээр сайжирна.

ОХИН

Энэ долоо хоног таны хувьд бүхэлдээ романтик үйл явдлаар дүүрэн байх болно. Таны сэтгэл дотор халуун хайр шатах болно. Таны эрч хүчтэй бүтээмжтэй өдөр энэ сарын сүүлийн мягмар гариг байх болно. Энэ өдөр бизнесийн болон ажил хэргийн ажлаа амжуулахад таатай. Үүнээс хойш танд ажил хийх сонирхол үгүй болж, сэтгэл догдлол ихэснэ. 

ЖИНЛҮҮР

Амар тайван, аз жаргалыг мэдэрнэ. Халуун дулаан гэр бүлдээ та тайтгарал, баяр баяслыг мэдэрч чадна. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэргээ түр хойш нь тавьж баярлан цэнгэж болно. Он солигдох мөчид хүслээ шивнээрэй. Биелэх болно.

ХИЛЭНЦЭТ

Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно. Найз нөхдийн хүрээнд баяр ёслол тэмдэглэхэд таатай. Аялахаар шийдсэн бол мягмар гаригт замд гараарай. Хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь амь насанд чинь аюултай. Хайрт тань гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Ганц бие хүмүүс удаан хүлээсэн учралд сэтгэл санаагаа бэлдээрэй.

НУМ

Эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах зүйлс гарч ирнэ. Төсвөө өөрөө зохио. Эмх цэгцтэй байдал ядаж л сэтгэл санааг тайвшруулна. Лхагва, пүрэв гаригт найз нөхдөөр хүрээлүүлж, хамгийн хэрэгтэй хүн байна. Баасан гаригт гэр бүлд үл ойлголцол үүсч магадгүй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байна. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох эсвэл гадуур хоол идэхэд таатай өдөр.

МАТАР

Эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Амжилтад хүрэх гараагаа эхлэхэд тохиромжтой байна. Шийдвэр, төлөвлөгөө гаргаж, алхам хийхэд тун тохиромжтой. Мягмар гарагт өөрийгөө илүү дайчилж, ажилдаа анхаарлаа хандуулаарай. Энэ нь таныг амжилтад хүрэхэд илүү дөхөм болгож, бүх зүйлсийг бүтээж өгөх болно. Санхүүгийн байдал дээрдэнэ. 

ХУМХ

Шинэ зүйлсийг нээн илрүүлэхэд тааламжтай. Мөн хоббигоо хөгжүүлж, санхүүгийн асуудлаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой. Эерэг энерги хуримтлагдсан байх тул олон сайхан зүйлс тохионо. Аз жаргалтай өдрүүд үргэлжилж, хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Орлого нэмэгдэж, худалдан авалт ашигтай байна. 

ЗАГАС

Хайр дурлал, амралт, бүтээлч байдал нэмэгдэнэ. Эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хүн бүр өөртөө эрх чөлөөг өгч, стрессээс ангижрах аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ учраа олж, аз жаргалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой. Аз жаргалын энергийг бусдад тарааж, амраг хайрт, найз нөхөд, ойр дотны хүмүүстээ хайрыг мэдрүүлээрэй. Мөн аливаа зүйлсийг дуусгаж, хэрэггүй зүйлсэд цэг тавихад хамгийн тохиромжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл