8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгджээ

2017-05-29 10:47:46

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр энэ амралтын өдрүүдэд нийт 603 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 3, мөргөлдсөн 12, онхолдсон 2 осол тус тус бүртгэгджээ.

Мөн зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртсөн ба осол, хэргийн газрыг орхин явсан 3 хэрэг бүртгэгдсэн аж. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 120 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.

Тухайлбал,

1. Хан-Уул дүүргийн нутаг Богд уулын замд Benz маркийн автомашины жолооч Ө нь H.Starex маркийн Я жолоочтой автомашинтай мөргөлдөж 4 хүн гэмтсэн. Тухайн үед жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

2. Баянгол дүүргийн нутаг, 13-р сургуулийн зүүн хойд замд T.Raum маркийн автомашины жолооч Д нь амины Y.Grizzly маркийн 4 дугуйт мотоцикльтой мөргөлдөж жолооч Д болон мотоциклийн жолооч 13 настай Б нарын 2 хүн гэмтсэн аж.

Орон нутагт,

1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар асфальтан замд T.Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 60 настай Н-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой ослыг тус аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд амарч, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ дагуулан хөдөө, амралт зугаалгаар явах, гадаа тоглох, унадаг дугуй унах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх нь нэмэгдэж байна.

Энэ үед эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох, харин жолооч явган зорчигч нарыг хүндлэн зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлэхгүй байхыг оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл