Байрны дээврээс үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг Нийслэийн Онцгой байдлын газрын зургаан аврагч шуурхай ажиллаж аварсан байна. Тодруулбал, өнөөдөр өглөө тус байрны гадна салхилж байсан иргэдээс согтуу иргэн байрны дээвэр дээр гарчихсан байна гэх дуудлага онцгой байдлыг газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын аврагчид очиж, тус иргэнийг тайвшруулахаар хоёр цаг гаруй ярилцсан ч хүлээж авахгүй, уйлсаар байсан ч эцэст нь тайвшруулж эсэн мэнд буулган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.