8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ХАЛНА

2017-05-29 12:19:13

ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 5-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын гурван хоногтоо ихэнх нутгаар бороо хургүй халах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд Алтайн өвөр хэсгээр бага зэргийн бороо, 3-4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 29-1-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. 2-ноос ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 1,4-нд зарим нутгаар, 2,5-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 29-31-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2,4-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй..

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 29-31,4-5нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 29-31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр,4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус дулаан байна. 3-наас бага зэрэг сэрүүснэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл