Бэлхийн эцэс “Хадат вилла” зуслангийн орчимд айлын эд хогшил, ахуйн хэрэглээний зүйлс хулгайлсан хэрэг гарсан байна. Хэргийг 52 настай иргэн Ц, 45 настай иргэн М ах дүү хоёр хулгайлсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Иргэн Ц нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг хутгалаад зугтаасан бөгөөд өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж, гурван жилийн өмнө суллагджээ. Тиймээс ард иргэд та бүхэнд Цагдаагийн байгууллагаас зуслангийн байшингаа эзэнгүй орхих тохиолдолд хажуу айлдаа захиж үлдээхийг анхааруулж байна.