8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шөнийн эргүүл”-үүд ажиллаж эхэлжээ

2017-05-29 15:48:56

Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-оос эхлэн “Шөнийн эргүүл”-үүд үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд өдөр бүр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр хяналт тавьж, зөрчил гаргасан 484 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан ажиллажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл