Монгол орны нийт 78,6 хувь цөлжилсөн байна. Цөлжилтөөс үүдэж гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэж устажээ. Өнгөрсөн оны усны тооллогын дүнгээс харахад улсын хэмжээнд нийт 2245 нуур, тойром тоологдсоноос 16,7 хувь нь буюу 376 нь ширгэсэн байна. Бүс нутгийн байршлаар нь авч үзвэл, зүүн зүг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт 828 нуур, тойром байгаагаас 264 нь ширгэсэн бол баруун бүсийн аймгуудад 505 нуур, тойром байгаагаас 15 нь ширгэжээ.