Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хонда маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Sonata-6, T.Pruis-20, Honda HRV, T.Mark2, T.Vitz зэрэг автомашинуудыг мөргөж, жолооч, зорчигч нарын зургаан хүн гэмтсэн байна. Мөн СБД Долоон буудлын замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь Zil-130, T.Prius-20, Daewoo BS-106 маркийн автомашинуудтай мөргөлдөж гурван хүн гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.