"Амгалан" амаржих газраас хүүхэд хулгайлах гэж завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригджээ. Тус өдөр "Амгалан" амаржих газарт хоёр эх зэрэг төржээ. Улмаар 24 настай Ц нь хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Амгалан амаржих газраас нярай хүүхэд хулгайлахыг завджээ
2017-05-30 15:55:19