Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилтэй загасыг хуурамчаар үйлдвэрлэн хордлого гарсантай холбогдуулан 3 ажлын хэсэг Мөрөн сумын 40 дэлгүүр, 1 бөөний төв, 8 супермаркет, 2 хүнсний захын 18 лангуунаас “Дүүрэн нуур” шилтэй загас 62 ширхэг, “Хатан загас” шилтэй 10 ширхэг, Их булаг цехийн шилтэй адууны жигнэсэн мах 60 ширхэг зарагдаж байсныг шалгалт хийж битүүмжилжээ.
Энэ үеэр дээрх бүтээгдэхүүнүүд шинжилгээний бичиг байхгүй, хаяг шошгоны зөрчилтэй, өндгийг шинжилгээний бичиггүй худалдаалж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн учраас бүх бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилгээнд хамруулах гэнэ. Мөн иргэдэд хүүхдийн баяраар үйлдвэрлэсэн он сар нь тодорхой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг баярын бэлгэндээ сонгох анхааруулга сэрэмжлүүлэг өгч байлаа.