8o
Улаанбаатар хот
mobile menu

Storify: Ж.Батсуурь сайдыг огцруулах талаар хэн юу хэлэв

2017-05-31 08:49:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр орой Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан байна. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол болж байгаа аж. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан учраас түүнийг огцруулахаар болсон байна. Энэхүү мэдээлэлтэй давхцаад дараагийн БСШУС-ын сайд хэн бэ гэсэн асуулт МАН дотор хүчтэй яригдаж байна. Мэргэжлийн засгаас өөрсдийнхний дэмжлэгтэйгээр огцорсон анхны сайд нь Ж.Батсуурь болж байгаа. Чухал хариуцлагатай Ерөнхийлөгчийн сонгуулийн  өмнө Ерөнхий сайд ийм шийдвэр гаргаж сайдаа огцруулах нь эргээд ард түмнээс оноо авах нэгэн арга заль мэх бололтой. Анх удаа сайдаа огцруулж байгаа энэ үйл явдлыг  сонгуулийн шоу гэсэн өнцгөөс харж байгаа хүн олон байна. Ингээд Мэргэжлийн засгаас өөрсдийнхний дэмжлэгтэйгээр огцрохоор болсон БСШУС-ын сайд Ж.Батсуурийн талаар хэн юу хэлэв булангаа хүргэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэр шалгалтын тест задруулсан нөхөр хэний шахаа байсан бэ гэдгийг олвол бас сонин хувилбар харагдана даа.
2017/05/31 103.194.176.101
Го Фин
Ми Жанг овогт хятадуудаа Батсуурь өлсгөж уурыг нь хүргэсэн бололтой.Хятад хүмүүсийн ходоодыг оцгой анхаарч байх хэрэгтэй.
2017/05/31 202.55.191.102
ШУТИС
Батсуурь сайд МХЕГ-т ажилладаг эхнэрээсээ салаад залуу хүүхэнтэй амьдарч байгааг Туяацэцэг мэдэж байгаа болов уу???
2017/05/31 202.5.196.171
Найз
Энхболд Миеэ харж үзэх байлгүй дээ. Эхнэр Туяацэцэг нь сайдыгаа дэмжих гэж үйлээ үздэг гэсэн дээ. ШУТИС-ын багш нар тэр 2-г байнга л "ярих" юм...\
2017/05/31 202.5.196.171