Зургадугаар сарын цаг агаарын тоймыг хүргэе.
Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу Увс, Завханы ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Энэ сард Баян-Өлгий, Завханы өмнөд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Увсын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх аж.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Энэ сард Хөвсгөлийн хойд, Архангай, Булган, Төв аймгийн хил залгаа нутаг, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиувтар, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Дорнодын хойд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Дундговийн баруун хойд хэсгээр дунджийн орчим бороо орох төлөвтэй.