8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд нийт 7 түймэр асч байна

2017-05-31 10:51:18

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт долоон түймэр асч байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1,  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1,  Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1 түймэр асч байгаа аж.

Дээрх түймрүүдээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 1, Тариалан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулжээ.

Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байна.

Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангай,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийн голомтод өчигдөр Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eh oronch baichgaa!!chi eh ornii neg es!!!eh ornoo byy sataa!
hyn yum bol anhaarah chag irjee!eh ornoo tyimer tabij sataahaa zogsoo!!!inetnet ynsij baigaa yheryyd ee!!ta nart hatyyhan helye?Yachihsan dyyrchihsen tolgoinuud be?eh ornoo byy sataa!!!chi eh ornii ne
2017/05/31 148.60.92.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment