Ардчилсан намын бүлэг яг одоо төрийн ордонд МАН УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хэрхэн хууль бусаар авсан тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэд МАН- ын босгосон 60 тэрбумын хэрэг болон хар машиныг, цахимд орчинд хэрхэн нөлөөлсөн тухай нууц бичлэгийн нээлттэйгээр сонсч байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Энэ бичлэгийг ил болгосон залуугийн амь нас, амьдралд эрсдэл үүсээд байна. АН-аас болон ард түмнээс хамгаалал хүсч байна. Тагнуулын байгууллага, Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэж, өдөр болгон дарамтлаж байна. Энэ бичлэг бол эвлүүлэг биш гэдэг нь хэнд ч ил болсон. Тиймээс бид энэ асуудлыг нухацтай авч үзэж, дахин шалгуулахыг хүсч байна” гэв.
Ж.Батзандан: Бичлэгийг ил болгосон залуугийн амь нас, амьдрал эрсдэлд орсон
2017-05-31 11:26:51