“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр тохион амарсан.
Харин зургадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш Монгол улсын хуулийн дагуу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.