Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа. Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байна.