Үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцруулсан. Энэ шийдвэрийн талаар Ж.Батсуурь сайд хэлэхдээ "Би хууль зөрчиж, алдаа гаргаагүй. 29, 119 дүгээр сургуулийн асуудал, элсэлтийн шалгалтын материал задарсан зэрэг асуудал бий.Энэ бол хариуцлага тооцох эзэнтэй асуудлууд. Үүнд би бас анхаарлаа хандуулж байсан. Хариуцлагатайгаар хэлэхэд би ямар нэгэн хууль зөрчиж, алдаа гаргаагүй" хэмээн хэлсэн байна.
Ж.Батсуурь: Би хууль зөрчиж, алдаа гаргаагүй
2017-05-31 14:21:00