УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад хариу ирээгүй тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ тайлбарласан. Учир нь УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай намын дарга нарт шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад:
- Хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачлага гарган зарлаж, УИХ-ын гишүүнээс татуулах
- Хилийн чанадад данстай төрийн өндөр албан тушаалтны нэрсийг санаачлага гарган зарлаж, албан тушаалаас нь буулгах
- Намын гишүүдийнхээ хилийн чанадад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчдийн нэрс тодрохоос өмнө гаргаж ирэх
- Эрх баригч намын хувьд татварын асуудлыг эргэн харж, гаргасан буруу шийдвэрийнхээ төлөө нийт түмэн олноос нэн даруй уучлалт гуйх зэргийг тусгажээ.
Гэтэл уг шаардлагын хариу өнөөдөр хүртэл ирээгүй бөгөөд тэрбээр ажил хаялтаа үргэлжүүлсэн хэвээр байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн гуравдахь өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж оролцлоо. Чуулганы үеэр тэрбээр “Намайг хуралд суудаггүй, ажлаа хийдэггүй гэсэн. Тийм учраас би өнөөдрөөс ордноос гарахгүй энд амьдарна. Төрийн гурван өндөрлөгт би шаарлага хүргүүлсэн. Тэр шаардлагын хариуг автлаа би өрөөндөө л сууж байя. Шаардлагын хариугаа авахаар би ажлынхаа өрөөндөө хүлээж байя. Шаардлагад хариу өгөхгүй бол би маргааш болох Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулж чадахгүйд хүрэх юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж бодоод хүүхдүүд маань ойлгох байх” гээд өрөөндөө сууж эхэлсэн юм.
Шаардлагад хариу өгөхгүй бол би маргааш болох Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулж чадахгүйд хүрэх юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж бодоод хүүхдүүд маань ойлгох байх” гээд өрөөндөө сууж эхэлсэн юм.
Хэдий гишүүний тавьсан шаардлага зөв ч заавал ингэх хэрэг байна уу даа гэсэн хүн бас байна. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуульд тэрбээр Бие даан нийслэлийн Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт дэвшиж чамдгүй олон саналаар гарч ирсэн. Түүгээр ч зогсохгүй тойрогтоо төдийгүй ард түмэд ихээхэн хүндлэгдсэн Төрийн түшээ болж чадсан. Гэтэл итгэл найдвар хүлээлгэж, бидний дуу хоолой болж, эх орныхоо төлөө ажиллах ёстой эрхэм гишүүн шаардлагын хариу хүлээх шалтгаанаар энд тэнд хоног “төөрүүлнэ” гэдэг байж боломжгүй юм. Хувь хүний үзэл бодолдоо үнэн ч байгаа нь сайшаалтай, оффшорчидтой тууштай тэмцэж байгаа ч Төрийн түшээ эрхэм ийнхүү аашлах нь хэр зохимжтой вэ. Эсвэл энд тэнд хононо гэдэг гишүүний “хобби” юу. Ингэж хэлсний учир нь тэрбээр нэгэн цагт “Би талбай дээр гэрж барьж амьдарна. УИХ-д гараад монгол улс, монгол төрөөр, монголчуудаар тоглож байгаа энэ нөхдүүдтэй би тэмцэнэ” хэмээж байсан нь цаг бий.
Тэрбээр нэгэн цагт “Би талбай дээр гэрж барьж амьдарна. УИХ-д гараад монгол улс, монгол төрөөр, монголчуудаар тоглож байгаа энэ нөхдүүдтэй би тэмцэнэ” хэмээж байсан нь цаг бий.
Түүний энэ үйлдэл олон нийтэд тийм ч таатай бус санагдаж байна.Зарим нь түүнийг “Луйварчдын дунд ганцаардаж байна даа. Аргагүйн эрхэнд л ингэж байгаа шүү дээ” хэмээн өмөөрөх нэгэн байхад. Төрийн дээд хууль тогтоох байгууллагад иргэдийн нэрийн өмнөөс төлөөлөн сууж байгаагаа мэдэж байна уу ер нь энэ хүн. Төрийн үйл ажиллагаа журам дүрмээр зохицуулагдаг.Ингэхийн оронд өөрийнхөө тойргийн ард түмний амьдрал аж байдлыг дээшлүүлэх амьдралын чанарыг дээшлүүлэх дээр санаачлага гарган ажиллах хэрэгтэй. Мөн төрийн үйл хэрэгт суралцаж ажиллах нь зүйтэй. Ингэж хувийн тоглолт хийвэл бусдаас ялгарах юу байгаа юм гэх мэтээр шүүмжлэлт өртөөд байгаа юм. Түүнчлэн гишүүнийг учраа мэдэхгүй хувийн тоглолт хийж эхэллээ гэсэн хардлага төрүүлээд байгаа сурагтай. УИХ-ын гишүүн С.Жавхлан хувийн "ТОГЛОЛТ" хийж эхэлсэн үү.
Ямартай ч хувийн тоглолт ч бай, хувьсгалын үйл хэрэг ч бай Эрхэм төрийн түшээ үндсэн чиг үүргээ ухамсарлаасай.
Д.Болор