Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайланг сонсож гишүүд үг хэллээ.
Гэмт хэрэг залилан хийсэн хүнийг Элчин сайдаар явуулаад байх юм. Швейцарь, Англид залилан хийсэн хүнийг Элчин сайдаар томилсон. Одоо Сан Францискод залилан хийсэн хүнийг консулаар томилох гэж байна. Гадаад харилцааны салбарт завхрал дээд цэгтээ хүрлээ. Батлан хамгаалах яам Ц.Элбэгдоржийн гараар явж байна. Энэ хүн Монголоор тоглож дууслаа. Элбэгдоржтой дөрвөн жил хуйвалдлаа, МАН. Одоо болихгүй юм уу.
-Ер нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбогдуулж, улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Том өнцгөөр нь харвал ажлаа хийж байсан учраас ажил харагдана. Ардын үг гээд “онцсайн” дүн тавиулаад яваад байна. Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр нам голомтод орсон. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг нь ахалж, Ерөнхийлөгч болгосон хүнийг унагаад АН-ыг ком-д оруулсан, одоо бүүр хэвтэрт орчихсон. Энэ сонгуульд дахиад хаялга нь гарна. Би Ц.Элбэгдоржид “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ, чиний энэ үйлдэл хүүхдэд чинь бууна шүү” гэсэн. Ингээд Монголын хоёр том намыг самарчихсан.
ҮАБЗ дээр ашигт малтмалтын хуулиар оролдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ завсар АН яаж хууль бус зүйл хийхгүй байх вэ. Ингээд эдийн засгийг тэглэсэн. Одоо энэ бүхнээс чинь гарах гэж тамаа эдэлж байна. Та нар ангал руу нисэх зүйл дээр аваад тавьчихсан шүү, АН-ынхан.Шүүх засаглалыг жинхэнэ захиалгат, улс төрийн, дампуу болгосон. Энэ хүний томилсон шүүгч, прокурор юу хийж байна. Гэгээн цагаан өдөр шүүх хурал хийж, хэлмэгдүүлдэг.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.