Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн байдлын мэдээлэл сонслоо. Тайлантай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Тайлангаар дараагийн сонгогдох Ерөнхийлөгч ямархуу эдийн засаг, санхүүгийн байдалтай улс орныг хүлээж авч байгааг л сонсож байх шиг байна. Үүний оронд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын талаар л сонсох хэрэгтэй. Одоо сонгууль эхэллээ. Сэтгэхүйн дайн болж байна. Телевизийн нэвтрүүлгээр 200 хүний толгой авна гээд ярьж болох уу. Алаан хядаанд уриалсан явдал хуулиараа хориотой. Би Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг хүндэтгэлтэй ханддаг гэж боддог. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад холион бантан явагдаж байна хэмээн хэллээ.
Д.Лүндээжанцан: Телевизийн нэвтрүүлгээр 200 хүний толгой авна гээд ярьж болох уу
2017-06-02 14:02:00