Өнгөрсөн лхагва гаригт БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан билээ. Түүнийг огцруулж амжаагүй байхад дараагийн сайдын асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл МАН-ын зүгээс дараагийн сайдыг сонгох гол шалгуураа мэргэжлийн байх гэдгийг тавьж байгаа аж. Ингээд дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди нарын нэр яригдаж байгаа аж.
УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан нэгэн. Мөн Унгарт Элчин сайдаар ажиллаж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан туршлагатай нэгэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн хувьд туршлагатай улс төрч. Өмнө нь МАН-ын Эмэгтэйчүүдийг толгойлж байсан . Эхний байдлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Цогзолмаа, Т.Ганди нар эхний байдлаар дэмжлэг хүлээсэн байна.
БСШУС-ын дараагийн сайдад Ц.Цогзолмаа, Т.Ганди нарын нэр яригдаж байна
2017-06-02 14:29:00