8o
Улаанбаатар хот
mobile menu

Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно

2017-06-02 14:44:06

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөөгүй бол өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу өнгөрсөн сард  5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашины жолооч төлбөрөө төлөх ёстой.

Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй бол дараах торгуулийг ноогдуулах юм байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татвар төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment