БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 0-5 хэм бусад нутгаар 3-8 хэм өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм бусад нутгаар 5-10 хэм өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм өдөртөө 23-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2017-06-03 09:15:00