Нийслэлийн Татварын газрынхан татвараа төлөөгүй жолооч нарыг ирэх сарын 1-ээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авна. Мөн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ.
Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм.