8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ Ерөнхийлөгч 7 сарын 10-ны өдөр тангараг өргөнө

2017-06-03 09:55:00

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдлаа. Баяр наадмын нээлт, хаалт болон төрийн хүндэтгэлийн концертод 4000 гаруй хүн оролцуулах бөгөөд "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, Хүй долоон худаг дахь урлаг, соёлын цэнгүүн, уран зургийн үзэсгэлэн зэрэг уламжлалт арга хэмжээ болохоос гадна Гурван баритоны концерт зохион байгуулах аж.

Наадмаар үйл ажиллагаа явуулах нийтийн хоол, худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өгдөг байхаар шийдвэрлэжээ. Мөн хоолны эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллахаа салбар хорооны дарга мэдэгдэв.

Хуралдааны үеэр Шадар сайд “Шинэ Ерөнхийлөгч долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. Мөн өдөр Төрийн далбааны өдрийн арга хэмжээ, цэргийн парад болдог учир наадам эхэлсэнтэй адил өдөр болно. Тиймээс баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 20-ны өдөр гэхэд бэлэн болгохыг Баяр наадам зохион байгуулах комиссынхонд үүрэг болголоо.

Баярын үеэр иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар 86 заалт бүхий хамгаалалтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөнөөр 1660 машины зогсоол гаргахаар болсон бөгөөд наадамчин олон А-гаас У хүртэлх зэрэглэл бүхий зөвшөөрөл авч, наадмын талбайн ойролцоо машинаа тавих боломжтой аж. Хүй долоон худагт 5100 машины зогсоол гаргасан. Баярын үеэр том оврын 702 автобус иргэдэд үйлчилнэ.Хүй долоон худаг руу Рэйлбус үйлчилнэ” гэлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment