Сангийн яамны 'Нээлттэй хаалганы өдөрлөг' 2017 оны зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр татварын албанаас дараах арга хэмжээг зохион байгуулна.
- 'Татвар төлөгч танд зөвлөе' татварын албадын үйлчилгээ;
- ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
- АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
- Явуулын 'Авто оношлогоо'-ны үйлчилгээ
- Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
- Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
- Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд 'Батламж' гардуулах ажиллагаа;
- НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах 'Ёслол хүндэтгэлийн ажиллагаа' /Урлагийн тоглолт/