Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аян болж буй. Уг аяны хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан хороодод очиж жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт явуулах, эрх сэргээх шалгалтыг авах үйлчилгээг үзүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадна талбайд тухайн дүүргийн иргэдэд жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг хүргэжээ. Нээлтийн өдөрлөг энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд дүүрэг бүрийн Цагдаагийн хэлтэс дээр ээлжлэн болох юм байна.