Улс орны гадаад, дотоод зөрчил, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн төвшин, батлан хамгаалахын хүчин чадал зэргийг харгалзан гаргадаг “Дэлхийн хамгийн энхтайванч улсуудын жагсаалт”-ад (Global Peace Index) Монгол Улс өнгөрсөн жил 163 орноос 46 дугаарт бичигджээ. 2015 онд 49 дүгээрт байсан бол 2016 онд гурван байраар дээшилсэн болохыг мэдээллийг цацсан ca-news.org цахим хуудас онцолсон байв.
Жагсаалтыг Исланд улс өнгөлж, дэлхийн хамгийн энхтайванч улсаар нэрлэгджээ. Араас нь Шинэ Зеланд, Португал улсууд жагсчээ. Хамгийн сүүлийн байрт Ирак, Афганистан, Сири бичигдсэн байна.