8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 14-нд эхлэх ЭЕШ-ын хуваарь

2017-06-04 15:20:00

ЭЕШ энэ сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ 2017-06-03 13:45:00 2017-2018 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд эхэлнэ. Тодруулбал ЭЕШ энэ сарын 14-нд 12.00-13.40 цагт Монгол хэлбичгийн шалгалтаар эхлэх юм.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй юм. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах шаардлагатай аж.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

- Бүртгэлийн хуудас

- Суудлын хуваарь

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Валютын сангийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ 900.0 гаруй сая ам.долларын санхүүжилтийг үе шаттайгаар Монгол Улс авна. АХБ-ны Захирлуудын зөвлөл энэ жил олгох санхүүжилтийн хэмжээг 250 сая ам.доллараар баталсан бөгөөд хоёр бодлогын зээллэг олгохоор боллоо. Харин 2018 онд агаарын бохирдлыг бууруулах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 орчим сая ам.долларын бодлогын зээллэг авна.

 

2017 онд хэрэгжүүлэх бодлогын хоёр зээллэг нь:
  • “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг төсвийн алдагдлыг нөхөх, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх хэлбэрээр нийт санхүүжилтийн талаас илүү хувийг зарцуулахаар болсон байна.

  • АХБ-наас 2017 онд олгож байгаа бодлогын зээллэгийн 100.0 сая ам.долларыг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад банкны системийн чанаргүй зээлийн хэмжээг шийдвэрлэх, санхүүгийн салбарт гарч буй хүндрэлүүд дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулахад чиглэсэн бодлогын зээллэг юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ 1.083 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж байгаа юм. Монголбанк банкны салбарын чанаргүй зээлийн асуудлыг шийдэхээр Азийн хөгжлийн банктай хамтран “Активын удирдлагын компани” байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Уг компани нь арилжааны банкууд дээр байгаа чанаргүй зээлийг хямдруулж худалдан авах замаар банкуудын санхүүгийн байдлыг сайжруулах зорилготой юм. 

 

Удахгүй хууль эрх зүйн орчин нээгдэж, банкуудын чанаргүй зээлийг цэгцлэх ажил эхлэх аж. Түүнчлэн, валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд энэ жилдээ багтаж банкуудад Активын чанарын үнэлгээ хийнэ. Ингэснээр зах зээлд өөрийн хөрөнгийнхангалттай хүрэлцээтэй, хамгийн найдвартай банкууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэж Валютын сангийн шинжээчид үзэж буй.

- See more at: http://www.wikimon.mn/content/75533.shtml#sthash.GPFnpbcU.dpuf

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл