Cар бүрийн нэгний өдөр архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглодог журамтай. Гэвч Эх үрсийн баярын өдөр буюу өчигдөр /2017.06.01/-нд Замын цагдаагийн алба хаагчдын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Мөн өдөр согтуу жолооч нэг настай хүүг гэмтээсэн осол гарчээ.