Өнгөрсөн 7 хоногт манай улс 63 жилдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Биднийг жаахан байхад, эмээ өвөөгийн ярьдгаар жил бүр энэ баяр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хувьд ихээхэн чухал ач холбогдол бүхий өнгүүрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ. Мөн манай улсад хүүхдийн гэх тодотголтой аюулгүй, цэвэр орчин ховор. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидий хэлж заншсанаар Хүүхдийн парк, талбай гэх мэт ганц хоёрхон газар байсан. Харин хоёр, гурван жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж хүүхэд багачууд төдийгүй иргэд амралт чөлөөт цагаа тэнд өнгөрүүлж эхэлсэн. Монголдоо хамгийн том талбайтай иргэдэд зориулсан газар хэмээн тухайн үед тодотгож байсан. Гэтэл уг газар нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцөлтэй газар гэхээс илүүтэй “хар” зах шиг болсон. Хүүхэд тоглох энэ гээд хэлчих тоглоомч байхгүй. Цөөхөн хэд нь үнэтэй.
Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ.
Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн санхүүжилтээр, улс болон нийслэлээс нэг ч төгрөг гаргуулахгүй. Бүх зардлыг нь өөрөө гаргаж Олон улсын жишигт нийцсэн хүүхэд багачуудад тоглоомийн төв болгох санаачилгыг "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан өнгөрсөн 7 хоногт дамжуулсан юм. Энэ талаар тэрээр “Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа!. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Иргэн Л.Чинбат” гэсэн нь иргэдэд төдийгүй цахим орчинд өндрөө авч тэр өдөртөө л 20 мянга хол давсан хүн шэйрлэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд ингэж дэмжсэн нь өнөөдрийн байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн худалдаа наймааны “үүр уурхай” болсонтой холбоотой. Иргэд ийнхүү дэмжиж байхад иргэн Л.Чинбатын хүсэлтийн хариу өнөөдөр ямар ч сураггүй байна. Хотын дарга Су.Батболд болон эрх мэдэл бүхий албан тушаалтан энэ саналыг хараагүй, дуулаагүй байх учиргүй. Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.
Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.
Хууль зөрчиж, дүрэм, журмыг “уландаа” гишгэнэ байж танил тал, эрх мэдэлтэй, мөнгөтэй бүхний төлөө хөдөлж газрын үсэг зурахдаа л тэд “сайн” ажилладаг. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө. Бусдыг эрх ашгийн төлөө ажилладаггүйн нэг жишээ бол иргэн Л.Чинбатын зөвшөөрөл хүссэн гарын үсэг юм. Товчхондоо таны гарын үсэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА.
Улс эх орондоо хийж бүтээсэн үйл хэргээ үнэлүүлж ирсэн энэ эрхэм хүн ийнхүү танаас ганцхан гарын үсэг хүсэж байхад "баярлана" хүлээн авахгүй байгаагийн учир юу вэ. Хүүхдийн баярын өмнөхөн гаргасан энэхүү санаачлагыг дэмжиж гарын үсэг зурах боломж зөндөө байлаа. Гэтэл эх үрсийн баярыг тэд цагаан сандал дээр сууж үзсэн. Өнөөх л ярьдаг “Жил бүрийн баяр сайхан болж байна. Энэ өдөр хүүхэд нэг бүрийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй өсөж торниход бид анхаарч ажиллана” гэх гэтийн бардам амлаж ярьдаг. Тэд энэ жил үүнийг ч ярьсан. Ингэхийн оронд гарын үсгээ тэр даруй зурсан бол энэ жилийн эх үрсийн баярын хамгийн том бэлэг төдийгүй иргэдийн дунд “худалч, хулгайч, луйварчин” гэх таны тодотгол хувирах ч байсан юм билүү хэн мэдлээ.
Д.Болор