Дэлхийн амар амгалангийн жагсаалтад Монгол улс дэлхийн 163 орноос 46-д жагсжээ. тус судалгааг жил бүр Institute for Economics & Peace байгууллага гаргадаг уламжлалтай бөгөөд 2017 оны тайлангаа өнгөрсөн баасан гарагт олон нийтэд танилцуулсан байна.
Дэлхийн хүн амын 99.7 хувийг хамардаг 163 орны амар амгалангийн жагсаалтыг Нийгмийн халамж, аюулгүй байдал, Дотоодын болон олон улсын зөрчил тэмцэл, Цэрэг зэвсэглэлийн түвшин гэсэн үндсэн гурван бүлэг үзүүлэлтээр гаргасан байна.
Ерөнхийдөө манай дэлхий өмнөх жилээсээ 0.28 хувиар тайван амгалан болсон гэнэ. Үүн дотор 93 орны байдал сайжирч, 68 орны байдал муудсан үзүүлэлттэй байна. Монгол улс жагсаалтын 46 дугаарт бичигдэж, амар амгалангийн үзүүлэлт “өндөр” гэх ангилалд багтжээ. Өмнөх жилээсээ 3 байраар урагшилсан үзүүлэлт гэнэ.
Исланд
Шинэ Зеланд
Португаль
Австри
Дани
Чех
Словени
Канад
Швейцарь
Ирланд
Япон
Австрали
150. Хойд Солонгос
151. ОХУ
152. Пакистан
153. Ардчилсан Конго
154. Украин
155. Төв Африкийн БНУ
156. Судан
157. Ливи
158. Сомали
159. Иемен
160. Өмнөд Судан
161. Ирак
162. Афганистан
163. Сири