Москвагийн ойролцоох тосгонд архи ууж согтуурсан үедээ есөн хүнийг буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тус этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж баривчилсан байна. Зуслангийн байранд хамт амарч байсан хүмүүсийн дунд маргаан дэгдсэний улмаас гэмт этгээд гарч яваад эргэж ирэхдээ ангийн буугаар зэвсэглэсэн байжээ. Тэрээр таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт есөн хүнийг буудаж хөнөөсөн байна.Тус этгээд нь Москвагийн иргэн байсныг мөрдөн байцаагчид мэдэгдэлдээ дурджээ.