Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд авто машины зогсоол хамгийн их асуудал дагуулдаг. Тэгвэл энэ жил Төв цэнгэлдэх орчмын аж ахуй нэгжүүдтэй тохиролцон 1660 машины зогсоол гаргахаар болжээ. Наадамчин олон А-У хүртэлх зэрэглэл бүхий зөвшөөрөл авч, наадмын талбайн ойролцоо машинаа тавих боломжтой юм байна.
Мөн энэ жил Хүй долоон худагт 5100 машины зогсоол гаргаж байгаа ю байна. Мөн Хүй долоо худаг руу “Рэйлбус” иргэдэд үйлчлэхээр болжээ. Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн тээврийн 702 автобус Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг болон бусад чиглэлд иргэдэд үйлчлэх юм байна.
Наадмаар 1669 автомашины зогсоол гаргана
2017-06-05 14:10:30