8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Харааны бэрхшээлтэй хүүхдүүд хичээл хаялт зарлаж, Дэлхийн хүүхдийн утга зохиолын нэр хүндтэй шагналд монгол зохиолч нэр дэвшсэн өдөр

2017-06-05 18:40:00

Шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Нарлаг зуны нэгэн сайхан үдэштэй та бид ийнхүү уяран золгож байна. Ингээд “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авна уу.

Таны гарын үсэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА

Өнгөрсөн 7 хоногт манай улс 63 жилдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Биднийг жаахан байхад, эмээ өвөөгийн ярьдгаар жил бүр энэ баяр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хувьд ихээхэн чухал ач холбогдол бүхий өнгүүрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ. Мөн манай улсад хүүхдийн гэх тодотголтой аюулгүй, цэвэр орчин ховор. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидий хэлж заншсанаар Хүүхдийн парк, талбай гэх мэт ганц хоёрхон газар байсан. Харин хоёр, гурван жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж хүүхэд багачууд төдийгүй иргэд амралт чөлөөт цагаа тэнд өнгөрүүлж эхэлсэн. Монголдоо хамгийн том талбайтай иргэдэд зориулсан газар хэмээн тухайн үед тодотгож байсан. Гэтэл уг газар нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцөлтэй газар гэхээс илүүтэй “хар” зах шиг болсон. Хүүхэд тоглох энэ гээд хэлчих тоглоомч байхгүй. Цөөхөн хэд нь үнэтэй. 

Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд энэ баяр хүүхэд баярлуулах, тэдний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй энэ өдөр арилжаа наймаа түлхүү явагдах өдөр болоод байгаа билээ.

Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн санхүүжилтээр, улс болон нийслэлээс нэг ч төгрөг гаргуулахгүй. Бүх зардлыг нь өөрөө гаргаж Олон улсын жишигт нийцсэн хүүхэд багачуудад тоглоомийн төв болгох санаачилгыг  "Гацуурт" компанийн захирал  Л.Чинбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан өнгөрсөн 7 хоногт дамжуулсан юм. Энэ талаар тэрээр “Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа!. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Иргэн Л.Чинбат” гэсэн нь иргэдэд төдийгүй цахим орчинд өндрөө авч тэр өдөртөө л 20  мянга хол давсан хүн шэйрлэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд ингэж дэмжсэн нь өнөөдрийн байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн худалдаа наймааны “үүр уурхай” болсонтой холбоотой. Иргэд ийнхүү дэмжиж байхад иргэн Л.Чинбатын хүсэлтийн хариу өнөөдөр ямар ч сураггүй байна. Хотын дарга Су.Батболд болон эрх мэдэл бүхий албан тушаалтан энэ саналыг хараагүй, дуулаагүй байх учиргүй. Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.

Өнөөдөр тэд яагаад хөдлөхгүй байна вэ. Та нарын хийж чадаагүй, чадахгүй зүйлийг иргэн хүн хүүхэд багачууд, эх орныхоо ирээдүй болсон залуусийн төлөө хийе ганцхан гарын үсэг л хүссэн.

Хууль зөрчиж, дүрэм, журмыг “уландаа” гишгэнэ байж танил тал, эрх мэдэлтэй, мөнгөтэй бүхний төлөө хөдөлж газрын үсэг зурахдаа л тэд “сайн” ажилладаг. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө. Бусдыг эрх ашгийн төлөө ажилладаггүйн нэг жишээ бол иргэн Л.Чинбатын зөвшөөрөл хүссэн гарын үсэг юм.  Товчхондоо таны гарын үсэг хэдэн төгрөгийн үнэтэй вэ ХОТЫН ДАРГА АА.

Улс эх орондоо хийж бүтээсэн үйл хэргээ үнэлүүлж ирсэн энэ эрхэм хүн ийнхүү танаас ганцхан гарын үсэг хүсэж байхад "баярлана" хүлээн авахгүй байгаагийн учир юу вэ. Хүүхдийн баярын өмнөхөн гаргасан энэхүү санаачлагыг дэмжиж  гарын үсэг зурах боломж зөндөө байлаа.  Гэтэл эх үрсийн баярыг тэд цагаан сандал дээр сууж үзсэн. Өнөөх л ярьдаг “Жил бүрийн баяр сайхан болж байна. Энэ өдөр хүүхэд нэг бүрийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй өсөж торниход бид анхаарч ажиллана” гэх гэтийн бардам амлаж ярьдаг.   Тэд энэ жил үүнийг ч ярьсан. Ингэхийн оронд гарын үсгээ тэр даруй зурсан бол энэ жилийн эх үрсийн баярын хамгийн том бэлэг төдийгүй иргэдийн дунд “худалч, хулгайч, луйварчин” гэх таны тодотгол хувирах ч байсан юм билүү хэн мэдлээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа багш нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ

Сүүлийн үед боловсролын салбар тэр дундаа тусгай сургуулийн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид, 116-р тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тус хичээл хаялтын араас олон жил тусгай сургуульд бугшсан идээ бээр шахагдсан гэж хэлэхэд болно. Тодруудбал, Дохио гэдэг бол сонсголын бэрхшээлтэй хүний хувьд төрөлх хэл, энгийн хүмүүсийн хувьд гадаад хэлээс ялгаагүй гэж үздэг. Гэтэл тус сургуулийн багш нар ярианы хэлээр нэр төдий хичээл заадаг, үүнээс  гадна сурагч хүүхдүүдийг янз бүрийн бэлгийн дарамт үзүүлдэг, анги танхимдаа архи уудаг гэх мэтчилэн асуудал ил болсон. Үүний араас 116-р тусгай сургуулийн сурагчид мөн хичээл хаялт зарласан. Шалтгаан нь багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Мөн сургуулийнхаа сурагчдыг  харааныхаа хэрээр сэтгэдэг гэж удаа дараа доромжилсон мөн багш нар нь чадваргүй гэдэг шалтгаанаар хичээл хаялт зарласан. Тус сургуулий сурагч О.Сайханцэцэг хэлэхдээ “Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна. Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан” хэмээн хэлж байна. Тэдний хүсэлт ердөө л энэ. Мэргэжлийн чадвартай багш нараар хичээл заалгая гэсэн хүсэлт тавихад урдаас хүүхдүүдийг доромжлох байдал хэрээс хэтэрлээ. Тэдний хүсэлтийг хүлээж аваагүй учраас  116-р тусгай сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлалаа. Хичээлийн жилийн амралт эхлэх гэж байгаа энэ үед сурагчид ийнхүү хичээл хаялт зарлах болсон нь багш нарынх нь дарамт шахалттай холбоотой гэнэ. Сурагчид хичээл амарч, улсын шалгалт эхэлсэн энэ өдрүүдэд багш нар нь элдэв төрлийн дарамт шахалт үзүүлж, сурагчдын дүнгээр боож байгаа учраас дахин хичээл хаялт зарласан байна. Тэд төрөлхийн сонсголгүй, харааны бэрхшээлтэй төрсөн ч сурч боловсрох эрхтэй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, мэргэжил эзэмших эрх бүрэн нээлттэй хэдий ч тэдний сурах орчин нөхцөл хангалтгүйгээс болж, сургууль завсардах, нийгмээс тусгаарлагдмал нэгэн болж өсч байна. 
Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах эрхтэй , боловсрол бол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон орчноор хангагдах эрхтэй  хэмээн заасан байдаг. Мөн энэхүү конвенцид нэгдэн орсныхоо хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцлийг нь хүүхэд бүрийн онцлогт тохирсноор хангах үүргийг Монгол улсын засгийн газар хүлээдэг. Гэтэл БСШУСЯ гэх энэ байгууллага өнөөдөр толгойлох хүнгүй, эцэггүй хүүхэд шиг байна. Боловсролын салбар гэдэг тухай улсын толь байх ёстой. Тус яамыг толгойлсон Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Түүнийг салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзсэн. Яахав, сайдыг огцруулж болно гэхдээ жинхэнэ боловсролыг эзэмшүүлж  байгаа багш өөрөө боловсролгүй бүдүүлэг байж болох уу. Уг нь багш хүний үүрэг бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон хичлээлийг ижил тэгш заах үүрэгтэй. Харамсалтай дээрх сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн дарамт үзүүлж байгааг хичээл хаялтаас бид төвөггүйхэн харж болно. Өөрсдийгөө мэргэжлийн гэж тодотгосон Мэргэжлийн Засгийн газар БСШУСЯ-д мэргэжлийн хүн томилж, тусгай сургуулиудад мэргэжлийн ур чадвартай багш нараар хичээл заалгах хэрэгтэй.

Монгол инженерүүдийн угсарсан галт тэргийг хүлээлгэн өгнө

Монгол инженерүүд дотооддоо угсарсан анхны галт тэргээ энэ сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах төсөл”-ийг хэрэгжүүлэх 21 тоот тушаал гаргасны дагуу ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн байна.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа аж. Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай юм. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаа аж. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 иргэн автомашинтайгаа нууранд живж амиа алджээ

Энэ амралтын өдрөөр Архангай аймагт хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Тодруулбал, Архангай аймгийнТүвшрүүлэх сумын харьяа т Ц /эр.67н/, Д /эр.67н/ нар нь тус сумын Баян гэх нууранд “Эстима” автомашинтай живж нас баржээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа аж. 

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багийн нутаг Цагаан хөтлийн постноос 7 км-т Бийрийн уулзвар гэх газар “Hyundai insght” автомашин онхолдож, УБ хот СХД-31 хороонд суух Б /эр.52н/, тус аймгийн Галуут сумын харьят Ц /эм.51н/ нь гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Орон нутгийн замд хурд хэвтрүүлэн яваад осолдож амиа алдах хэрэг гарсаар байгаа тул Замын цагдаагийн газраас хөдөө орон нутгийг зорьж байгаа амрагчдад хурдаа тохируулан явахыг анхааруулсаар байна.

Дөрвөн хүүхэд байрныхаа гадаа тоглож байгаад осолд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан аж.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн.

2. ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100 маркийн автомашин нь H.Accent, T.Pruis-30, T.Pruis маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна.

Орон нутагт:

1. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтжээ.

Хар тамхины эсрэг хамтдаа challenge эхэллээ

GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг дуудлага буюу challenge эхлүүлж байгаа мэдээллээ. Түүний уриалга өнөөдрөөс эхлэн энэ сарынэ 26-ныг хүртэл үргэлжлэх юм.

Х.Бат-Эндрал хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон юм.

Х.Бат-Ундрал: “Би залуучууддаа үлгэр дууриал болохын оронд ийм муухай зүйлтэй орооцолдож, дотны хүмүүсийнхээ урмыг хугалж, итгэлийг нь алдсандаа ээжээсээ, ах эгч дүү нараасаа, мөн манай хамтлагийг сонсдог олон мянган хүүхэд залуучуудаасаа уучлалт гуйж байна. Одооноос энэ хар тамхи мансууруулах бодисны эсрэг өөрийн дуу хоолойгоо, үзэл бодлоо хүүхэд залуучууддаа хүргэж байх болно” хэмээн уучлалт гуйсан юм.

Одоогооор түүний дуудлагад Монголын залуучуудын холбоо, Оюутны холбоо, Сурагчдын холбоо, Скаутын холбоо нэгдээд байна.

Манай улс хар тамхийг дамжуулагч, тээвэрлэгч гэсэн статустай байсан Монгол Улс хэрэглэгч орон гэсэн бүртгэлтэй болсон. Хар тамхи аюулын харанга дэлдсээр байгааг олон жил ярьсан боловч бидний чихэнд хэдийнээ дасал болжээ.

Хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихэссэн. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн улмаас 57 эрэгтэй, есөн эмэгтэй хүн ял шийтгүүлжээ. Мөн дахин 22 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчдын тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс цагаан тахал хэмээх энэхүү хорт бодисоос Монголын нийгмийг, ирээдүй хойч болсон залуучуудаа хамгаалахын тулд энэхүү аяныг эхлүүлж байгаа гэдгийг санаачлагчид энэ үеэр онцоллоо. 

Дэлхийн хүүхдийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналд монгол зохиолч нэр дэвшлээ

Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг “Ханс Кристиан Андерсений шагнал”-д энэ жил Монголын хүүхдийн зохиолч нэр дэвшсэн байна. Дэлхийн 33 орны шилдэг 33 зохиолч нэр дэвшсэний нэг нь Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог юм.

Хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог энэ олон улсын нэр хүнд бүхий шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд энэ удаад түүний “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу номууд нь нэр дэвшжээ.

Ж.Дашдондог нь 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш 100 шахам ном бүтээж, тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна. Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн. Ж.Дашдондог хүүхдийн уншлагыг монголын нөхцөлд тохируулан нүүдлийн номын сангийн хэлбэрээр зохион байгуулж, эдүгээ олон мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдэд ном хүргэсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment