Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Кашмир дахь Энэтхэгийн Патанкот агаарын цэргийн баазад террористууд халдаж, Кашмирийн Пакистаны захиргаанд байдаг бүсэд төвлөрдөг United Jihad Council хэмээх хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн эвсэл үйлдсэн гэдгээ саяхан хүлээн зөвшөөрсөн. Энэтхэгийн тал энэ халдлагыг гол буруутнаар UJC эвсэлд багтдаг Жаиш-э-Мохаммад исламист бүлэглэлийн тэргүүн Масуд Ажарыг тодруулаад буй. Тэгвэл өнөөдөр Yahoo.com сайт дээр энэ этгээдийн түүхийг өгүүлсэн материал тавигджээ. Ингэхдээ Масуд Ажарыг өөрийн үзэл суртлыг номлох, гишүүн элсүүлэх, хандив босгох ажлаар аялж явахдаа Монголд очиж байсныг дурдсан байна.
Ингэхдээ тэр Их Британид байдаг Southall-ын Ислам сүмийн гол санваартантай уулзсаны дараа Монгол, Албани улсуудад очсон хэмээжээ. Мэдээллийг энд дарж уншина уу