Агаарын чанарын албанаас агаар дахь тоосонцрын хэмжээ буюу бохирдлыг agaar.mn сайтаараа цаг тутамд мэдээлдэг. Яг одоогийн байдлаар Баянхошуунд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 706 байна.
Баруун дөрвөн зам АЧИ 214, Мишээл экспо АЧИ 136 зэрэг бага зэргийн бохирдолтой байгаа бол Ургах наран хороолол, МҮОНРТ, Амгалан, Нисэх, Толгойт орчимд хэвийн байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын чанарын индекс 500-аас дээш давсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэн хөгшид, хүүхдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөдөг.