8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрт эрэмбэлэгджээ

2017-06-06 09:00:00

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв (IMD World Competitiveness Center) 2017 оны индексээ гаргажээ. Чансаанд дэлхийн 63 улс хамрагдсанаас Монгол Улс 100-гаас 48.136 оноогоор 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Авах ёстой 100 оноог бүрэн хангасан Хонгконг чансааг тэргүүлж, араас нь Швейцарь (99.664) Сингапур (99.488), АНУ (98.656), Голланд (96.548) жагссан байна.

Өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар зэргийг харгалзаж үздэг бөгөөд дээгүүр эрэмбэлэгдсэн орнуудад дээр дурдсан нөхцлүүд дээд хэмжээнд хангадсан байна гэсэн үг юм.

Жагсаалтын сүүлд манайхтай хамт Грек (57.764), Аргентин, (57.647), Хорват (56.519), Украин (56.126), Бразил (55.820), Венесуэль (32.742) улсууд бичигджээ.

2016 оны тайлан 

Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д өнгөрсөн жил манай улс  61 орноос 60-т эрэмбэлэгдэж байсан. Улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үнэлсэн энэхүү тайланг 1989 оноос хойш эрхлэн гаргаснаас хойш дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай АНУ сүүлийн 3 жилд анх удаагаа Хонг Конг болон Швейцарь Улсын дараагаар 3-р байрт эрэмбэлэгдсэн.

2016 оны тайлангаас харахад Казахстан улс хамгийн олон буюу 13 байраар ухарсан бол Ирланд Улс 9 байраар урагшилаж байсан. Харин энэ жилийн судалгаагаар жагсаалтын сүүлд манайхтай хамт Грек орж байсан бол өмнө нь 61 орноос 56-д орж байсан. Харин Хонгконг өнгөрсөн жил  чансааг тэргүүлж байсан бол энэ жил ч гэсэн байраа алдсангүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАН-АН төрд 27 жил болсны гай. Ганбаатарыг сонгоод зөв шаардлага тавиулаад явбал яасийн
2017/06/06 202.5.196.34
Иргэн
Улсаа гэдэггүй өөрсдөө л идэж уух зорилго тавьсан улс төрчидтэй улс ийм байдалд орохоос өөр яахав дээ
2017/06/06 202.5.196.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment