8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлд марафон гүйлтийн тэмцээн болно

2017-06-06 10:52:26

Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш "Монголын хоёр нарны хооронд" олон улсын марафон гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 21 орны нийт 60 гаруй тамирчдыг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчран оролцуулдаг.

Тус гүйлтийн тэмцээний орлогоор Хөвгөл нуур орчмын эзэнгүй хог хаягдлыг түүж, цэвэрлэх, Харганы хогийн цэг рүү тээвэрлэх байгаль хамгаалах ажлыг зохион байгуулж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хог хаягдлын менежментээр тасралтгүй 18 жил дэмжиж ажиллаж байна.

Манай төслийн зүгээс бид жил бүр дунджаар 20,000 ширхэг байгальд ээлтэй уутыг үнэ төлбөргүй Хатгалын нэвтрэх цэгээр аялал жуулчлалын улиралд тараадаг бөгөөд хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэл 1, мөн ажиллах хүчнүүдийг жилийн турш санхүүжүүлж байна. 
Энэ жилийн марафон гүйлтийн тэмцээн 19 дэх удаагаа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюунтүлхүүр
хөвсгөлд болдог марафон нь хэдэн км юм бэ. мөн 2018 онд яг хэдэн сард болом юм бэ.
2018/01/19 203.91.118.180
Оюунтүлхүүр
Хөвсгөд болдог марафон тэмцээн нь одоо энэ 208 онд яг хэдэн сарын хэдэнд болох юм бэ
2018/01/19 203.91.118.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment