8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

2017-06-06 11:06:54

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 29-c 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment