8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 18-нд Тэрэлж, Богд уулан дахь аяллын замыг нээнэ

2017-06-06 13:11:02

Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хот орчмыг аяллын буюу олле замаар тохижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа.

Үүний дагуу Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байна. Явган аялагчдад зориулсан дээрх замуудыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд нээх аж.

Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д  2006 оноос хойш Чежү арлыг  тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Тус замыг өмнө нь Япон улсад нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа аж.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment