8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн албан татвараа Сүхбаатарын талбайд торгуульгүй төлөх боломжтой

2017-06-06 13:44:41

Маргааш, нөгөөдөр Сүхбаатарын талбайд Татварын албаны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-тэй. Энэ үеэр авто тээврийн албан татвараа төлж амжаагүй жолооч нар торгуульгүйгээр нөхөн төлөх боломжтой юм байна.

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.

Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтэрвэл 240 мянган төгрөгийн торгууль төлдөг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment