Нэр хүндтэй Харвардын их сургуульд элсэн суралцах эрхээ аваад байсан 10 элсэгчийг тус сургууль хүлээж авахгүй болж, шийдвэрээ цуцалсан тухай Harvard Crimson сайт өчигдөр мэдээлжээ. Учир нь Харвардын шинэ оюутнуудын мэдээлэл солилцдог Фэйсбүүк бүлэгт бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн аллага, Холокостын сэдэвтэй зураг солилцож, тийм агуулгатай зураг ашиглан бие биеэ тохуурхах зэргээр харилцаж байсан нь баримтаар ил болсон учраас ийнхүү шийдвэр гаргасан байна. Тус сургуулийн дотоод дүрэмд шинэ элсэгчдийн төлөвшил, ухамсар, ёс зүйн байдлаас хамааран элсүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг аж.
Фэйсбүүкийн нийтлэлээсээ болоод Харвардад суралцах эрхээ хасуулжээ
2017-06-06 15:20:48