8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эрдэмтдийн гаргасан “бүтээлийг” улсын нөөцийн нэр, төрөлд оруулахаар боллоо

2017-06-06 15:58:00

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/63 тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдлаа.

Уг хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцов.

Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment