8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван сарын хугацаанд 25 хүүхэд ослоор нас баржээ

2017-06-06 16:15:13

Замын цагдаагийн албанд он гарсаар нийт 644 зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 446 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, 162 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 133, Нийслэлд 29 хүн амь эрсэджээ.

Амь эрсэдсэн хүмүүсийн 43 нь автомашины ослоор, 42 нь явган зорчигч хэлбэрэээр, 72 нь хамгаалах бүс зүүгээгүй, тав нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцож байсан аж. 

Мөн 2016 оны эхний таван сард зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2017 оны эхний таван сард 72 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 25 хүүхэд ослын улмаас амь нас хохирсон байна. Үүний 21 нь орон нутагт, 4 нь нийслэлд амь эрсэджээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment